БИДНИЙ YЙЛЧИЛГЭЭ

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг үргэлж №1-д тавьдаг

Шугам сүлжээнд

6-35кВ-ын сүлжээнд ажлын байр бэлтгэх, 0.4кВ-ын сүлжээнд хүчдэл залгах, 6-10кВ-ын шугам сүлжээнд фаз тохируулах

Дэд станцад

Дэд станцад 0.4кВ-ын гал хамгаалагч цэнэглэх, Дэд станцад 6-35кВ-ын гал хамгаалагч цэнэглэх, Дэд станцын щитэнд 6-10кВ-ын кабелийн үзүүр тайлах

Агаарын шугамд

6-35кВ-ын ЦДАШ-ын тулгуурт кабелийн үзүүр уях, 6-35кВ-ын ЦДАШ-ын тулгуурт кабелийн үзүүр тайлах, 0.4кВ-ын ЦДАШ-ын тулгуурт кабелийн үзүүр уях

ТОГ ХЭРХЭН ХЭМНЭХ ВЭ?

Та өдийг хүртэл энгийн тарифт тоолуур ашигласаар байна уу? Та өөрийн бизнесийн онцлогт тохирсон шинжилгээг биднээр хийлгүүлж хоёр болон гурван тарифт тоолуурын давуу талыг ашиглаж болно.

Энгийн

150 кВт.ц хүртэл110.28₮

150 кВт.ц дээш130.08₮

Энгийн тоолууртай өрхийн цахилгааны өртөг

Тоолуургүй

Сарын хэрэглээ350 кВт.ц

Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно.

ЭНГИЙН

Бүх хэрэглээ140.38₮

Энгийн тоолууртай өрхийн цахилгааны өртөг

ЦАХИЛГААН ТЭЭВЭР ХК

Бүх хэрэглээ88.98₮

1, 2, 3 САРД

Өдрийн хэрэглээ140.38₮

Орой, шөнийн хэрэглээ88.98₮

Өглөөний 06.00 цагаас 19.00 хүртэл цагийг өдрийн цаг гэж тооцно

10, 11, 12 САРД

Өдрийн хэрэглээ140.38₮

Орой, шөнийн хэрэглээ88.98₮

Өглөөний 06.00 цагаас 19.00 хүртэл цагийг өдрийн цаг гэж тооцно

ГYЙЦЭТГЭСЭН ТӨСӨЛ

18

АЖИЛЛАГСАД

30

НИЙТ ХЭРЭГЛЭГЧИД

2520

НИЙТ ХЭРЭГЛЭЭ

98130

YНЭ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Цахилгаан эрчим хүчний тооцоог хэрэглэгчийн эзэмшлийн зааг дээр суурилуулсан тоолуур, тооцооны хэмжих хэрэгслийг үндэслэн хийдэг. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь “кВт.цаг” гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэнэ. Хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцохдоо тухайн сарын тоолуурын заалтыг өмнөх сарын заалттай тулгаж, зөрүүг Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-оос баталсан үнэ тарифаар үржүүлж, гарсан дүн дээр нэмүү өртгийн албан татвар /НӨАТ/ нэмж гаргадаг.

Өмнөх сарын тоолуурын заалтыг тухайн сарын заалтаас хасаж гаргасан дүнг тоолуурын заалтын зөрүү гэнэ

Томъёолон үзүүлбэл: ХТ=З * К * АК * Ү * Т, ТӨГ

  • ХТ - хэрэглэгчийн төлөх төлбөр, төгрөг
  • З - тоолуурын заалтын зөрүү
  • К – трансформаторын үржих коэффициент
  • АК – алдагдлын коэффициент
  • Ү – үнэ тариф
  • Т – НӨАТ, 10%

Батлагдсан чадлын тарифаар хэрэглэгчийн тоолуурын төрлөөс хамааруулан чадлын төлбөрийг тооцно

Тодорхой хугацааны интервалд чадлын утгыг бүртгэх боломжтой тоолууртай хэрэглэгчийн чадлын төлбөрийг тоолуурын санах байгууламжид бүртгэгдсэн чадлын мэдээлэлд үндэслэн тухайн сарын өдрүүдийн оргил ачаалалд (17.00-22.00цаг) оролцсон хамгийн их чадлын дундаж утгаар тооцно.

Чадлын утгыг бүртгэх боломжгүй энгийн тоолууртай, мөн чадлыг бүртгэх боломжтой тоолууртай боловч энгийн тарифаар тооцоо хийж байгаа хэрэглэгчийн чадлын төлбөрийг тооцохдоо хэрэглэгчийн тухайн сарын цахилгааны энергийн хэмжээг үндэслэн энэхүү аргачлалын 4.3-т заасны дагуу тодорхойлно.

  • Чадлын тариф (Тчадал)
  • Чадлын төлбөр (Тчадал төлбөр)
  • Чадлыг бүртгэх боломжтой тоолуур
  • Энгийн тоолуур
  • Цагийн ялгаварт тоолуур
  • Оргил ачааллын үргэлжлэх хугацаа
  • Хэрэглэгчийн оргил ачаалалд оролцсон хамгийн их чадал
  • Хамгийн их чадлын дундаж утга

380 Вольтоос дээш хэрэглэгчийн сарын хэрэглээг тооцохдоо трансформаторын үржих коэффициентээр боддог

Өөрөөр хэлбэл тоолуур нь гүйдэл ба хүчдэлийн трансформатораар дамжин холбогдсон бол цахилгаан эрчим хүчний хэрэглээг тооцохдоо тоолуурын заалтын зөрүүг трансформаторын үржих коэффициентээр үржүүлэн тодорхойлно. Энэ төрлийн хэрэглэгч нь ашиглах цахилгаан тоног төхөөрөмжийн ачаалал, суурилагдсан хүчин чадалдаа тохируулан гүйдлийн трансформаторыг сонгож суурилуулна. Хэрэглэгч ямар хүчдэлийн түвшингээс цахилгааны эх үүсвэрээ авснаас шалтгаалан трансформаторын үржих коэффициентийг тооцож гаргадаг. Бүх хүчдэлийн түвшинд гүйдлийн трансформатор 50/5 сонгон тавьсан бол трансформаторын үржих коэффициентийг дараах байдлаар тодорхойлно.

  • К = 110000/100 х 50/5 буюу 11000
  • К = 35000/100 х 50/5 буюу 3500
  • К= 10000/100 х 50/5 буюу 1000
  • К = 6000/100 х 50/5 буюу 600

Алдагдлын коэффициент гэж хэрэглэгчийн эзэмшлийн заагаас хэрэглээг бодож гаргах цэг хүртэлх шугамын алдагдлыг тооцохыг хэлнэ

Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 36-д “Тооцооны хэмжих хэрэгслийг дамжуулагч, түгээгч хангагч болон хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмжийн эзэмшлийн зааг дээр тавина. Эзэмшлийн зааг дээр тоолуур тавиагүй тохиолдолд эзэмшлийн заагаас хэрэглээг тооцох цэг хүртэлх шугам болон трансформатор (ачааллын болон хоосон явалтын) дахь алдагдлыг шугам сүлжээг эзэмшигч хүлээнэ...” гэж заасны дагуу эзэмшлийн заагаас хэрэглээг тооцох цэг хүртэлх шугамын алдагдлыг тодорхойлох томъёо гаргалгааг авч ирээгүй хэрэглэгчдэд ойролцоогоор тооцон гаргасан 1,025 гэсэн алдагдлын коэффициентийг ашиглаж байна.

ЭХЗХ-оос баталсан цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг хэлж байна

Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу 10 хувиар тооцно. Цахилгаан хэрэглэгчдийн сарын суурь тарифыг ЭХЗХ-ны тогтоолоор 1000 төгрөгөөр тогтоон мөрдүүлж байна. Дэлхийн улс орнуудын эрчим хїчний салбарт хэрэглэгчийн олон төрлийн тариф мөрдөгддөг бөгөөд хэрэглэгчийн сарын суурь төлбөр, чадлын тариф, энергийн тариф гэсэн үндсэн 3 хэсгээс бүрддэг. Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгадаг учраас зардалд үндэслэсэн суурь хураамжийг хэрэглэгчдээс авдаг. Нийслэлийн Засаг Даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 472 тоот захирамжийн дагуу хог тээвэрлэсний төлбөрт 1 өрхөөс 2500 төгрөгийг сар бүр цахилгааны төлбөр дээр дээр нэмж хураадаг.

Харилцагчдын сэтгэгдлүүд

Манай хамтран ажиллагч байгууллага болон хэрэглэгчид маань сэтгэгдлүүдээ бидэнд цаг үргэлж илгээсээр байна

Төлбөр тооцоогоо itog.mn сайтаар онлайнаар төлөх нь маш их цаг зав хэмнэдэг.
Тарифт тоолуурын талаар дэлгэрэнгүй мэргэжлийн зөвөлгөө өгсөнд баярлалаа!
Цахилгааны холболтыг мэргэжлийн төвшинд түргэн шуурхай холбож өгсөнд маш их баярлалаа!
Дуудлагын 24 цагийн үйлчилгээний чанарыг байнга энэ хэвээр нь хадгалаарай.
-->