Энэ онд нийслэлийн 6 дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбоно

Нийслэлийн гэр хорооллын тогцахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл, өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох ажлын хүрээнд энэ онд нийслэлийн 6 дүүргийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбоно. Нийт 42 багц ажлыг 38 компани гүйцэтгэж, барилга угсралтын ажлыг хийх юм. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гэхэд төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 11 хорооны нийт 2545 айл, өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил хийж байна. Барилга угсралтын ажил 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлжээ.
Дэлгэрэнгүй »     2017.09.27 | Ариунбулаг

Өвлийн улиралд газар шорооны ажил хийхгүй байхыг үүрэг болгов.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерТ.Гантөмөр нийслэлийн эрчим хүчний хангамжийн байгууллагуудад өвлийн горимд шилжсэнээс хойш шугам сүлжээг засварлах зорилгоор газар шорооны ажил хийхгүй байхыг үүрэг болгосон тул аж ахуйн нэгж, иргэдээс аливаа засвар, өргөтгөл хийх зорилгоор инженерийн шугам сүлжээг гэмтээхгүй байхыг хүсч байна
Дэлгэрэнгүй »     2017.01.14 | Ариунбулаг

Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэл 30 хувиар өсчээ

2012 оноос хойш Монголын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 30 хувиар, дулаан 40 хувиар өсчээ. Энэхүү өсөлттэй холбоотойгоор , өнгөрсөн 4 жилийн хугацаанд эрчим хүч хэрэглэгчидийн тоо 26-54 хувиар нэмэгдсэн ба эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын үйл ажиллагааы орлого 58.1 хувиар буюу 218,8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Дэлгэрэнгүй »     2016.05.31 | Ганзориг

Монгол улс бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч төв болох боломжтой

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улаанбаатар хотод Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум болж байна. Жил бүр зохион байгуулдаг энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг танилцуулдаг билээ.
Дэлгэрэнгүй »     2016.05.31 | Ганзориг